Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол оролцохоор Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон улсыг зорих ажээ

Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол оролцохоор Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон улсыг зорих ажээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол ирэх Мягмар гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий. 

Тэгвэл тус ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр болсон. Иймд тэрээр маргааш /2022.09.26/ тус арга хэмжээнд оролцохоор Япон улсыг зорих ажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

53 минутын өмнө