Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой

"Халамжаас Хөдөлмөрт" хэлэлцүүлгийг УИХ-ын тамгын газраас зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр "Манай улс 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулж байна. Дээрх дүн нь төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байгаа аж. Энэ мэтчилэн халамжийн зардал нэмэгдсээр байгаа нь төсөвт ачаалал нэмж байгаа, сүүлийн жилүүдэд халамжийг өрөөр санхүүжүүлж байна гэж хэлж болохоор байгаа тул ужгирч буй энэхүү тогтолцоог өөрчлөхийн тулд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн. Энэ бол халамж нэмэгдсэнтэй холбоотой.

Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө