БОАЖЯ, ЭХЯ-тай хамтарч Цагаан хаданд ундны ус, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ

БОАЖЯ, ЭХЯ-тай хамтарч Цагаан хаданд ундны ус, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн компаниуд, жолооч тээвэрчдийн холбоо, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтаар 

НЭГДҮГЭЭРТ, Цагаан хадан дахь тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд  эмнэлэгтэй болгох

ХОЁРДУГААРТ, Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалт, шалгалтыг хүндрэл чирэгдэлгүй болгож цахимжуулах

ГУРАВДУГААРТ, С зөвшөөрөл олгох үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс өнгид ил тод болгох

ДӨРӨВДҮГЭЭРТ,  Нүүрс тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог газар дээр нь зохион байгуулж байх

ТАВДУГААРТ, БОАЖЯ, ЭХЯ-тай хамтарч Цагаан хаданд ундны ус, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх

ЗУРГААДУГААРТ, Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замын засвар арчлалтыг сайжруулах, уг замын зэрэгцээ баригдаж буй шинэ авто замын ажлыг эрчимжүүлэх

ДОЛООДУГААРТ, Гашуунсухайт боомтыг Замын-Үүд боомт шиг өргөтгөж, боомт хот болгон хөгжүүлэх асуудалд нэн түрүүнд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн.

Энэ дагуу ЗТХЯ, АТҮТ, Зам тээврийн хөгжлийн төв, тээврийн компани, жолооч тээвэрчид, болон бусад холбогдох байгууллагын төлөөллийн тэгш оролцоотой Ажлын хэсгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулж дээр дурдсан асуудлууд болон тээврийн компани, жолооч тээвэрчдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах,  тээврийн үнэ тариф, тээвэрлэлттэй холбоотой  бусад тулгамдсан асуудлаар хурдтай шуурхай ажиллаж, тодорхой шийдэл гаргаж ажиллахыг үүрэг болгоод байна.