ШУУРХАЙ: С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг "АН-ын даргаар бүртгэхгүй" хэмээн УДШ шийдвэрлэж, тэдний хүсэлтийг буцаажээ

ШУУРХАЙ: С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг "АН-ын даргаар бүртгэхгүй" хэмээн УДШ шийдвэрлэж, тэдний хүсэлтийг буцаажээ

"АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тэрээр Улсын дээд шүүх /УДШ/-д саяхан гаргасан байдаг. Харин нөгөө талд Ө.Шижирийг АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх хүсэлтийг Х.Баттулга нар УДШ-д гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.09.27/ УДШ-ийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар тэдний хүсэлтийг хэлэлцээд "хүлээж авах боломжгүй хэмээн буцааж” шийдвэрлэсэн байна.

Учир нь "С.Эрдэнийг АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр бүртгэхгүй" гэсэн УДШ-ийн шийдвэр өмнө нь гарч байсан. Харин Ө.Шижирийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. Иймд тус намын гишүүд эвлэж нэгдээд дундаасаа нэг намын дарга сонгоод УДШ-д илгээх л сонголт үлдэж байгаа ажээ.