Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос амжиж ирэх тул маргааш ЗГ-ын хурал хуваарийн дагуу  болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос амжиж ирэх тул маргааш ЗГ-ын хурал хуваарийн дагуу болно

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнөөдөр гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий. 

Тэгвэл тус ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх юм.  Иймд тэрээр өчигдөр /2022.09.26/ тус арга хэмжээнд оролцохоор Япон улсад очсон бөгөөд энэ талаар Японы NHK телевиз мэдээлсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцож байгаа учраас маргааш  /2022.09.27/ болох Засгийн газрын ээлжит хурал хойшлогдох уу гэх мэдээлэл байсан. Тэгвэл маргаашийн хурал хуваарийн дагуу хуралдана гэдгийг албаныхан онцоллоо. Үүнээс үзвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоод Засгийн газрын хуралдаанаас өмнө амжиж ирэх бололтой.