ФОТО: Д.Сарангэрэлийг "сайдын албан тушаалаас нь огцруулах"-ыг шаардан иргэд Төрийн ордны гадна жагсаж байна

ФОТО: Д.Сарангэрэлийг "сайдын албан тушаалаас нь огцруулах"-ыг шаардан иргэд Төрийн ордны гадна жагсаж байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.27/ Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр "Улны айлууд" гэх үг хэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа билээ. Тиймээс тэрбээр өнөөдөр эл үгийг хэлсэндээ уучлал хүссэн. 

Тэгвэл олон нийт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хэлсэн үгэндээ уучлалт гуйгаад зогсохгүй огцрохыг шаардаж эхэллээ. Тодотговол, түүнийг ард түмнээ доромжилсон хэмээн огцрохыг шаардаж өнөөдөр /2022.09.27/ АЗХ-ны залуучууд Төрийн ордны гадна жагсаж байна.