Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцрууллаа

Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцрууллаа

"Халамжаас-Хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өчигдөр /2022.09.27/ Төрийн ордонд зохион байгуулах үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг "улны айлууд" гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. 

Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл тайлбар өгөхдөө "Миний хувьд есөн хүүхэдтэй айлын охин. Ард иргэдээ амьжиргааны түвшнээр нь ялгаварлах санаа бодол огтхон ч үгүй юм. Олон улсад "улны" гэж хэллэг байдгийг манай мэргэжилтэн надад ойлгуулсан. Олон улсад "УЛНЫ АЙЛ"-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай ажилчид надад орчуулж өгсөн. Би орчуулгынх нь дагуу хэлсэн нь алдаа болжээ. Үгийн сонголт хийхдээ буруудаж олон хүнийг гомдоож, бухимдуулсандаа уучлалт хүсч байна" гэсэн. 

Тэгвэл Д.Сарангэрэл нь албан тушаалаасаа огцрох өргөдлийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас нь огцруулжээ. Тус шийдвэрийг Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "Д.Сарангэрэл сайд нь төрийн өндөр албан тушаал хашиж байж хариуцлагагүй хандаж Үндсэн хуулийг зөрчсөн" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Д.Сарангэрэл сайдын мэдээлэл дундаа хэлсэн үгийг олон нийт ихээхэн шүүмжилж байна. Ард иргэддээ бухимдал үүсгэсэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна.  Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүнийг үндэс угсаа, хэл, нийгмийн гарал угсаа, арьсны өнгө, эрхэлсэн ажил, нас хүйс, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. 

Мөн 19 дүгээр зүйлд төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх. Хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хүлээдэг. Эдгээр заалтыг Д.Сарангэрэл сайд зөрчсөн. " гэлээ. Огцруулах захирамж гарсантай холбогдуулж УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлжээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө