Д.Сарангэрэлийг огцруулсан гэнэтийн шийдвэрийн дараа ХНХЯ-ыг Д.Амарбаясгалан ТҮР хариуцан ажиллаж эхэлжээ

Д.Сарангэрэлийг огцруулсан гэнэтийн шийдвэрийн дараа ХНХЯ-ыг Д.Амарбаясгалан ТҮР хариуцан ажиллаж эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.09.27/ захирамж гаргаж Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах шийдвэрийг гаргасан.

Учир нь, Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, "хүнийг нийгмийн гаралаар нь ялгаварлан гадуурхсан" үг хэллэгийг олон нийтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн юм. Иймд түүний хэлсэн үгэнд олон нийт бухимдан хариуцлага хүлээхийг шаардсан тул тэрээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч түүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авсан юм. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайдыг томилох хүртэл Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус яамыг хариуцан ажиллаж эхэлжээ. 




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ