Маргаашийн Засгийн газрын хуралдааныг Шадар сайд С.Амарсайхан удирдана

Маргаашийн Засгийн газрын хуралдааныг Шадар сайд С.Амарсайхан удирдана

Хуваарийн дагуу маргааш /2022.09.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 2023 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Япон улсад Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцож буй учир маргаашийн хуралдааныг Шадар сайд С.Амарсайхан удирдах аж. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ долоо хоногийн баасан гаригт /2022.09.30/ эх орондоо ирэх аж.