Б.Жавхлан: Ирэх оны төсөвт Хөшигийн хөндийд хот байгуулахад 68 тэрбумыг төсөвлөсөн

Б.Жавхлан: Ирэх оны төсөвт Хөшигийн хөндийд хот байгуулахад 68 тэрбумыг төсөвлөсөн

Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, ирэх долоо хоногийн даваа гаригт /2022.10.03/ намрын чуулган эхлэнгүүт УИХ-д өргөн барих аж. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаригт өргөн барих бөгөөд чуулганы хуралдаанд мэдээлэл хийх аж. 2023 оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсон байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэхээр тодотгожээ. 

Тухайлбал,

  • Урсгал зардлаас -536.5 тэрбум
  • Хөрөнгийн зардлаас -424.4 тэрбум
  • Гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм байна.
  • Урсгал болон бусад зардал - 11.9 их наяд
  • Хүүхдийн мөнгө - 1.4 их наяд
  • Өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж - 2.5 их наяд
  • Нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд -  420 тэрбум
  • Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад - 68.5 тэрбум
  • Ирэх онд өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг чөлөөлөхөөр болж байгаа.



Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ