ҮСХ: Жилийн дотор төгрөгийн юанийн харьцах ханш 28.45, ам.долларын ханш 336.81 төгрөгөөр  тус тус суларчээ

ҮСХ: Жилийн дотор төгрөгийн юанийн харьцах ханш 28.45, ам.долларын ханш 336.81 төгрөгөөр тус тус суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сар /2022.08.01/-д 3185.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 336.81, өмнөх сарынхаас 32.69 төгрөгөөр суларсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 468.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.45, өмнөх сарынхаас 0.10 төгрөгөөр суларчээ. Харин төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 52.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.89 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.71 төгрөгөөр чангарсан байна.