Өнөөдөр болох “АН-ын зөвшилцөх” уулзалтад Х.Баттулга оролцохгүй бол, С.Эрдэнэ мөн оролцохгүй гэж хэлээд өчигдөр БНСУ руу явжээ

Өнөөдөр болох “АН-ын зөвшилцөх” уулзалтад Х.Баттулга оролцохгүй бол, С.Эрдэнэ мөн оролцохгүй гэж хэлээд өчигдөр БНСУ руу явжээ

Өчигдөр /2022.09.27/ Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурал болж, АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.09.28/ 17:00 цагт С.Эрдэнэ болон Х.Баттулга нарын хүмүүс Шангри-Ла зочид буудалд "зөвшилцөл"-ийн уулзалт хийхээр болжээ.

Харин тус уулзалтад, С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцохгүй бөгөөд АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Сосорбарам нар оролцох бол Х.Баттулгын талаас Ө.Шижир, И.Мөнхжаргал, Ш.Түвдэндорж нар, харин АН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарын хүмүүс оролцох ажээ.

Харин энэ удаагийн уулзалтад С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцохгүй бөгөөд С.Эрдэнэ өчигдөр /2022.09.27/ Азийн орнуудын улс төрийн намуудын уулзалтад оролцохоор БНСУ-ыг Сөүл хотыг зорьсон байна. Хачирхалтай нь, тэрээр саяхан мэдээлэл хийх үерээ, “хилийн хоригтой байгаа” гэж мэдэгдэж байсан ч, ийнхүү Солонгос улсыг зорьжээ.