ШУУРХАЙ: "Болд төмөр Ерөө гол"-ийн машинист согтуугаар ВАГОН жолоодож осол гаргасан гэж С.Бямбацогт МЭДЭГДЛЭЭ

2022-09-28 11:31

ШУУРХАЙ: "Болд төмөр Ерөө гол"-ийн машинист согтуугаар ВАГОН жолоодож осол гаргасан гэж С.Бямбацогт МЭДЭГДЛЭЭ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км үргэлжлэх төмөр замд өнөөдөр /2022.09.28/ өглөө вагон унаж, осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг ослын талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Урьд шөнө 00.20 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт гал тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын чиглэлд тавьж буй замд ачаа ачиж явсан "Монголиан транс ложистик" буюу "Болд төмөр Ерөө гол" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайд Хулангийн шанд өртөөнд тус осол болсон. Нийт 17 вагон цуваанд явж байснаас 14-т нь төмөр замын төмөр, гуравт нь төмөр бетон дэр ачсан явж байсан. Ханги-Мандалын бүтээн байгуулалтад ашиглах бүтээгдэхүүн тээвэрлээд явж байсан юм билээ. Вагонд гурван хүн явж байсан. Биеийн байдал хэвийн байна. Ослын шалтгааныг газар дээр нь тогтоогоод Зам тээврийн хөгжлийн яам "Болд төмөр Ерөө гол", "Монголын төмөр зам" компанийхан хамтарч ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн гэх дүгнэлт гарсан. Машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирсэн. Тодруулбал, хоёр машинистийн согтолын зэрэг өндөр буюу нэг бүхлээс дээш гарсан. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэлээ. 

Вагон осолдсон гэрэл зураг. 2022.08.28

Мөн тэрбээр төрийн болон хувийн олон төмөр замыг нэгдсэн удирдлагаар хангах шаардлага бий. Нэгдсэн удирдлага алдагдаж сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан нь эндээс харагдаж байна. 

ҮЗЭХ: 

2022-09-28 09:26

ШУУРХАЙ: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өнөөдөр өглөө вагон унаж, осол гарчээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км үргэлжлэх төмөр зам дээр өнөөдөр /2022.09.28/ өглөө вагон унаж, осолдсон талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Одоогоор вагоны зүтгүүр болон хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Иймд тус төмөр замын осол руу зохих төрийн байгууллагуудаас бүрдсэн бүрэлдэхүүн дөнгөж сая хөдөлжээ.

Жич: Тус мэдээллийг гэрэл зурагт гуравдугаар сарын 28 /2022.03.28/-ны өдөр гарсан ослын зураг ашиглав. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

18 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө