LIVE: "АН-ын ҮБХ-г яаралтай хуралдуулж тус намын даргыг сонгох шаардлагатай" хэмээн АЗХ-ноос мэдээлэл хийв

LIVE: "АН-ын ҮБХ-г яаралтай хуралдуулж тус намын даргыг сонгох шаардлагатай" хэмээн АЗХ-ноос мэдээлэл хийв

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүн С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга н.Амгаланбаатар нар "АН-ын эвлэрлийн онц их хурал"-ыг зохион байгуулж хийнэ гэдгээ мэдэгдэж өнөөдөр /2022.09.28/ мэдээлэл хийлээ.

Тэд, “Монголбанкнаас тогтоосон валютын ханш арилжааны хар захад 200-250 төгрөгийн нэмүү өртөгтэй арилжаалагдаж байна. Энэ нь хэн нэгэн зохиомлоор өсгөөд байж болзошгүй гэдэг хардлага төрүүлээд байгаа. Үүнээс үүдэж импорт өсөж үнийн хөөргөдөл үүсэж байхад хянан шийдвэрлэх байгууллагууд юу ч хийхгүй байна.

Энэ мэт нийгмийн асуудлууд хүнд байгаа учир ардчиллаа аварч намын ажлаа хийхийн тулд бид С.Эрдэнийг дураараа эрх мэдлээ ашиглаж АН-ын тамга хэвлүүлж өөрийгөө даргаар томилсон зөрчлийг АТГ шалгуулах шаардлага хүргүүлсэн. Хариуд нь С.Эрдэнэ ямар нэг хэрэгт шалгагдаж байна гэсэн хариу гарсан. Харин Х.Баттулга хэрэгт шалгагдаагүй гэсэн хариу өгсөн.

Одоо Ардчилсан намд дарга байхгүй. Иймд АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүдийг хуралдуулах шаардлага тулгараад байна. Тиймээс АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүд арван хоёрдугаар сарын 6 /2022.12.06/-нас өмнө гарын үсгээ цуглуулж нийт гишүүдийн гурваны нэгийн саналаар яаралтай хуралдаж АН-ын даргыг томилох хэрэгтэй байна. Бид дүрэмд заасны дагуу Үндэсний бодлогын хороог хуралдуулна. Ингэснээр АН-ын их хурал харалдаж дарга сонгох юм. Хэн дарга болох нь хамаагүй үзэл бодлоо илэрхийлж буй бид бол болохгүй гэдгээ хэлмээр байна. Гол нь бид ардчиллаа аварч үлдэх нь чухал учир 21 аймгийн есөн дүүргийн 200 гаруй АН-ын залуус та бүхнийг энэхүү ажилд уриалж байна” гэлээ. 

LIVE:




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө