ШУУРХАЙ: Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц 2.4 тэрбум болж буурчээ

ШУУРХАЙ: Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц 2.4 тэрбум болж буурчээ

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.09.28/ Засгийн газар хуралдаж  2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай байгаа. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт болоод байна" гэлээ. 

Мөн "Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ удаагийн хямрал урьд өмнөхүүдээс удаан үргэлжилж байгаа" гэв. 

ҮЗЭХ