Б.Жавхлан: Нойр хоолгүй явсан хойгуур сурталчилгааны асуудал гарсан байна. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй

Б.Жавхлан: Нойр хоолгүй явсан хойгуур сурталчилгааны асуудал гарсан байна. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй

Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийг бухимдуулсан үг хэллэг ашиглаж буй нь шүүмжлэл дагуулсаар байна. Тодруулбал,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Сарангэрэлийн хэрэглэсэн доромж үг зэрэг нь иргэдийг ихээхэн бухимдуулаад байсан бол мөн Сангийн яамнаас гаргасан и-баримтын сугалааны тухай богино хэмжээний видео сурталчилгаа иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн юм.

Тус сурталчилгаанд нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтанд нэгэн эмэгтэй и-баримтаа өгсөн нь 30 сая төгрөгийн хонжвор таарч, хонжворын мөнгөөрөө автомашин аваад такси үйлчилгээнд явж байгаа агуулга харуулжээ.

Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр "Сүүлийн хэд хоног төсвөө бариад шинэ сайд нартай тулж ажиллан бараг нойр хоолгүй явж байна. Энэ хооронд ийм зүйл боллоо. Анхаарал сарнисан хооронд ийм зүйл болсон байна билээ. Энэхүү бичлэгт алдаатай, ёс зүйгүй үг хэллэг багтсан байсан тул хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй" гэв.