Соёлын сайд Ч.Номин “НСУГ-ын даргаар Дуучин О.Анхбаярыг томилсон хууль бус шийдвэр”-ээ цуцлахгүй бол өөрт нь хариуцлага тооцох аж

Соёлын сайд Ч.Номин “НСУГ-ын даргаар Дуучин О.Анхбаярыг томилсон хууль бус шийдвэр”-ээ цуцлахгүй бол өөрт нь хариуцлага тооцох аж

Соёлын сайд Ч.Номин энэ оны хоёрдугаар сарын 24 /2022.02.24/-ний өдөр нийслэлийн Соёл, урлагийн газар /НСУГ/-ын даргаар дуучин О.Анхбаярыг томилсон байна. 

Дуучин О.Анхбаяр нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогдон, дүүргийн соёлын ордны даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд, харин НСУГ-т томилогдсон нь Төрийн албан тухай хуулийг зөрчсөн байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн;

  • 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 25 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам
  • 25.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.
  • 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилно.
  • 33.3.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тиймээс Соёлын сайдын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг тус зөвлөлөөс Соёлын сайд Ч.Номинд үүрэг болгожээ.

Гэвч Ч.Номин сайд Хотын дарга Д.Сумъяабазартай зөвшилцөж, Ковидын хуулиар О.Анхбаярыг томилсон, мөн түүнийг төрийн албаны 2022 оны хоёрдугаар ерөнхий шалгалтад бүртгүүлсэн гэдгийг тодотгоод НСУГ-ын дарга О.Анхбаярыг өнөөг хүртэл ажлаас нь чөлөөлөөгүй байна.

Иймд Соёлын сайд Ч.Номин Төрийн албаны зөвлөлийн дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд буюу Ч.Номин сайдад хүргүүлэх хуулийн зохицуулалттай ажээ. Нэг үгээр хэлбэл, Соёлын сайд Ч.Номин хууль зөрчиж томилсон НСУГ-ын дарга О.Анхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол өөрөө хариуцлага хүлээх нөхцөлд оржээ. 




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

55 минутын өмнө

Шуурхай мэдээ