Өнөөдөр /2022.10.06/ УИХ-ын намрын чуулган хуралдаж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Харин энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат чуулганы хуралдааныг үймүүлсэн юм.
Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хандаж, “Д.Ганбат гишүүн сандал, ширээ булаалдаж чуулган үймүүлэхээ боль. Өөрийн чинь Ц.Туваан гишүүний сандал дээр сууя гэсэн хүсэлтийг чинь Д.Тогтохсүрэн даргад тавьсны дагуу Ц.Туваан гишүүн суудлаа тавьж өгсөн байна. Бүтэн хоёр жил сандал, ширээ булаалдлаа. Чуулган үймүүлж байгаа Д.Ганбат гишүүнд сануулга өглөө” гэсэн юм.
ВИДЕО: