М.Баттүвшингээс хойш ЭМЯ-ны Дэд сайдыг томилолгүй гурван сар болж байгаа нь ЗГ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болжээ

М.Баттүвшингээс хойш ЭМЯ-ны Дэд сайдыг томилолгүй гурван сар болж байгаа нь ЗГ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болжээ

Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдрийн /2022.03.23/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд М.Баттүвшинг цагтаа ажилдаа ирдэггүй, вакцинжуулалт, цар тахалтай тэмцэх ажилд оролцоогүй, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй бодлогын томоохон үйл ажиллагаанд гар бие оролцоогүй, дэд сайдын үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн юм. Тэгвэл түүнийг чөлөөлснөөс хойш Эрүүл мэндийн яам нь одоог хүртэл дэд сайдгүй үйл ажиллагаагаа явуулж байна.  Өнгөрсөн гурван сарын хугацаанд тус яамны дэд сайдыг томилох шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Учир нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18.6-т Дэд сайдыг орон гарсан тохиолдолд 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. ЭНД ДАРЖ унших. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухай Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байна. 

Гэтэл 30 хоногт битгий хэл гурван сар өнгөрсөн байхад Эрүүл мэндийн сайдыг томилоогүй байгаа нь Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх билээ. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө