Өнөөдөр /2022.10.07/ 14:00 цагаас Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны үүдэнд ОХУ-ын элчин сайд И.К.Азизовыг Монгол улсын нутаг дэвсгэрээс хөөж, албадан гаргах шаардлагыг "No War" хөдөлгөөнөөс Засгийн газар, ГХЯ-нд хүргүүлэхээр болжээ.
Тодруулбал, И.К.Азизовыг "Монгол улсын дотоод хэрэгт хутгалдан оролцдог, эрчим хүч, усан цахилгаан станцын төслүүд гацааж, эрх ашигт хор хөнөөл учруулдаг” гэж үзэж ийнхүү шаардлагыг хүргүүлж байна гэв.
ОХУ-ын элчин сайд И.К.Азизовыг Монгол улсын нутаг дэвсгэрээс хөөж, албадан гаргах шаардлагыг #NoWar хөдөлгөөн ЗГ, ГХЯ-нд хүргүүлэхээр болжээ. Түүнийг "Монгол улсын дотоод хэрэгт хутгалдан оролцдог, эрчим хүч, УЦС төслүүд гацааж, эрх ашигт хор хөнөөл учруулдаг” гэж үзэж байна гэв. pic.twitter.com/yuz8fxTp8v
— Ask.mn (@ASK_mn) October 6, 2022