УИХ-ын чуулганы үргэлжилж байна. Энэ үеэр Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд танилцуулж, гишүүдээс ирсэн асуултад хариулт өглөө.
Гишүүдээс ирж буй багш нарын цалинг нэмэх асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулахдаа "Жил бүрийн төсвийн хэлэлцүүлэгт хэн нэгэн нь цалин ярьж карьер хөөдгөө болимоор байна. Ард иргэддээ зөв мэдээлэл өгдөг больё. Олон улсад багш нар өндөр цалинтай ажиллаж байна гэхчлэн олон жишээ дурддаг. Гэвч бодит байдал дээр эдний ихэнх нь худлаа хөөргөдөл байдаг. Бид цалин гэж хашхирдгаа болих хэрэгтэй. Чадварлаг багш чадварлаг хамт олон өнөөдөр өндөр цалин авна. Бид чадвараа үнэлүүлж байгаа багш нарынхаа цалинг 60 хүртэлх хувиар нэмэгдүүлж урамшуулал хэлбэрээр олгож байгаа.
Харин тулгарч буй гол асуудлуудын нэг сурах бичгийн алдаа. Өнгөрсөн хугацаанд сурах бичгийн алдаа үүссэн шалтгаан нь ойрхон ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийсэнтэй холбоотой.
Тухайлбал сүүлийн 20 жил таван шинэчлэл хийсэн. Энийг ядаж 10 жилд нэг удаа болгох хэрэгтэй. Ингэснээр бид үнэлгээ судлаагаа сайн хийж сурах бичгээ шинэчилж баймаар байна. Дунд ангиас эхлээд бид түрээсийн сурах бичиг ашиглаж байгаа. Сурах бичигт алдаа нэлээдгүй байна. Бүх сурах бичгийн алдааг удаагийн үйлдлээр солино гэвэл 30 тэрбум шаардлагатай учир ингэж шинэчлэхгүй. Тиймээс цахим, электрон ном гаргасан эдгээр номуудад бол ямар ч алдаа байхгүй. Сурах бичгийг цахим болгосноор төсөвт ч хэмнэлт гарч байгаа гэж үзэж байна" гэв.