Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногийн лхагва гаригт /2022.10.10/ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлал энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдааныг наашлуулж өнөөдөр 16.00 цагт товложээ. Хуралдаанаар ямар хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.
