Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрт ажиллаж байна

Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрт ажиллаж байна

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг өнөөдөр, маргааш /2022.10.10-11"/ Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт ажиллаж байна. Тэд энэ хүрээнд Хөтөлийн цементийн үйлдвэр болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж нөхцөл, байдалтай танилцан үүсч буй хүндрэлтэй асуудлууд, Байнгын хороогоор болон УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай бодлогын асуудлуудын талаар компанийн удирдлагуудтай санал солилцож зарим нэг асуудлаар чиглэл өгөх юм байна.