Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо /2022.10.10/ хуралдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ажилладаг билээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэж буй нь одоогоор тодорхойгүй байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж буйтай холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэхээр товлоод байсан зарим асуудлыг хойшлуулжээ.