Өнөөдөр /2022.10.10/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Бямбадагвыг томилжээ. Түүний хувьд төрийн албанд 14 жил ажилласан бөгөөд Уул уурхайн салбарт судлаач мэргэжилтнээс эхлээд газрын хэлтсийн дарга, сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрт хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
