Өнөөдөр /2022.10.10/ өглөө орон нутгийн цагаар 06:00 цагийн орчимд Украины нийслэл Киев хотод Оросууд пуужингийн цохилт өгсөний улмаас 10 хүн амиа алдаж, 60 хүн шархадсан гэж тус улсын цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Мөн Киев хот дахь Герман виз хүлээн авах албаны байрлаж байсан барилга, иргэний дэд бүтэц цохилтод өртсөн гэж байгаа юм. Цаашлаад Оросын тус цохилтыг барууны орнууд эрс буруутгаж байна.
Тэгвэл манай улсад суугаа Европын холбоо /ЕХ/-ны элчин сайдын яам /ЭСЯ/ өөрийн албан ёсны твиттер хуудастаа, “Оросууд Киев болон Украины бусад хотуудад энгийн иргэд рүү дайрсан нь 21-р зуунд байж боломгүй зүйл. Энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид Украины талд байх болно. Европын Холбооноос цэргийн нэмэлт хүч очиж яваа” хэмээн мэдэгджээ.
Оросууд #Киев болон Украины бусад хотуудад энгийн иргэд рүү дайрсан нь 21-р зуунд байж боломгүй зүйл. Энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
— EU Delegation to Mongolia (@EUinMongolia) October 10, 2022
Бид ??Украины талд байх болно. Европын Холбооноос цэргийн нэмэлт хүч очиж яваа. https://t.co/OKcDWNYb3L