Өчигдөр /2022.10.11/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон гадаад айлчлалуудтай холбоотой мэдээллийг хэлэлцжээ. Тодруулбал, 2023 оны улсын төсвийн төсөлтэй холбоотой мэдээллийг сонсож хэлэлцсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Жил бүр төсөвтэй холбогдуулан хуралддаг" гэв.
