Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Герман улсыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Герман улсыг зорино

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /Герман/-ын Канцлер Олаф Шольцын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-15 /2022.10.12-15/-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Иймд Лхагва гараг бүр болдог Засгийн газрын ээлжит хурал өчигдөр /2022.10.10/ болж хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон тус албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн маргааш /2022.10.12/ өглөө Герман улсыг зорих ажээ.