Өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнээр С.Эрдэнийг бүртгүүлэх” тухай С.Эрдэнийн өөрийнх нь хүсэлтийг хэлэлцээд түүний тус намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг.
Тэгвэл АН-ыг төлөөлөх эрхгүй С.Эрдэнэ өнөөдөр /2022.10.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг хурлын зарласан байдаг. Энэ хурлын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байр суурийг бид сонслоо.
Тэрээр, "АН нийгмийн нэг хэсэг байх ёстой. Янз бүрээр хурал зарлаад өөрсдийгөө баясгаад, хуураад явж болно. Гэхдээ ард түмний хүчээр инээлгэж, хуурч чадахгүй. Тусдаа тусдаа нэг тамга дараад, тэрийгээ арилжааны хэрэгсэл болгох гээд үнэд хүргэх гээд суугаад байвал хэн ч дэмжихгүй. Ардчиллыг дэмждэг хүмүүс цөхрөнгөө барж байна. АН-ын эхний хийх ажил бол нэгдэл, нягтралынхаа талаар нээлттэй ярих ёстой. С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүн шууд энэ нэгдэл рүү явах хэрэгтэй. Өөрсдийнхөө барьцаалагдсан байдлаа хаях хэрэгтэй. Нэг нь жүдо бөхийн барилдаанд очихоос өөр юм хийж чадахгүй, нөгөө нь биеэрээ хүмүүсийн өмнө гарч ирж чадахгүй байна шүү дээ. Өөрөө ҮБХ-ны гишүүдийнхээ дунд ч орж сууж чадахгүй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
ШУУД: