АН-ын гишүүдийн уулзалтыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт нар зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, есдүгээр сарын 29 /2022.09.29/-нд Шангри-Ла худалдааны төвд АН-ын гишүүдийн уулзалт болоод энэ долоо хоногт болсон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн уулзалтыг Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар зохион байгуулсан байдаг.
Тэгвэл сүүлийн жилүүдэд нэгнээ шүүмжилж улс төрий хийж ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар саяхан уулзжээ.
Энэ талаар Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, “Алтанхуягтай сүүлд уулзаж хөөрөлдлөө. АН-ын идэвхтнүүд, мөн Х.Баттулга, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Үндэсний бодлогын хороо гээд чамгүй уулзалтууд хийлээ. Бүгд л нэг тийш харж, асуудлыг гартаа авч, ажиллах руу санаа шулуудаж байна. Олны оролцоо, хичээл зүтгэл оломгүй далай юм даа” хэмээн жиргэжээ.
Алтанхуягтай сүүлд уулзаж хөөрөлдлөө. АН-ын идэвхтнүүд, мөн Х.Баттулга, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Үндэсний бодлогын хороо..гээд чамгүй уулзалтууд хийлээ. Бүгд л нэг тийш харж, асуудлыг гартаа авч, ажиллах руу санаа шулуудаж байна. Олны оролцоо, хичээл зүтгэл оломгүй далай юм даа. pic.twitter.com/DDbmTgLWwE
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) October 15, 2022