ЭХ СУРВАЛЖ: Засгийн газарт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд орж ажиллахгүй гэж шийдсэн

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газарт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд орж ажиллахгүй гэж шийдсэн

Өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д өөрчлөлт орсон Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс томилох албан бус саналыг эрх баригч МАН-ын удирдлагуудаас тавьсан гэдэг.

Тодруулбал, Боомт хариуцсан сайд, Эрүүл мэнд болон Барилга хот байгуулалтын сайдад УИХ-д АН-аас сонгогдсон парламентын гишүүдээс томилох саналыг тавьсан байдаг. Харин тус албан тушаалуудад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, И.Ганбиал, Б.Пүрэвдорж нарын дөрвөн гишүүний нэр яригдаж байгаа юм.

Гэтэл тус асуудалд АН-ын 11 гишүүн нэгдсэн нэг байр сууринд хүрч чадахгүй байгаа тул МАН-ын “санал нь албажаагүй” байдаг. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “АН-аас парламентад сонгогдсон гишүүдийг Засгийн газарт орооч гэх “санал албан бус”-аар яригдсан. Намайг сайд бол гээд байгаа. Гэхдээ би засагт орохгүй, сайд болохгүй. Намайг сайд болгох гээд байгаа нь би эрх баригчдыг байнга шүүмжилдэг учраас засагт оруулах гээд байгаа юм. Би сайд болохгүй бол МАН-д ашиггүй. Учир нь шүүмжилдэгхүнээ сайд болгоод АН-ын амыг барих гэж буй учраас би орохгүй” хэмээн өгүүлсэн. 

Иймд УИХ-ын намрын чуулганы энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг Засгийн газрын сайдаар томилох асуудал дахин яригдаж, тэд сайдын албан тушаалд очно гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Тэгвэл бид энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс тодруулахад, “Манай намын бүлгийн гишүүд ярилцаад Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байхаар шийдсэн. Иймд МАН-ын зүгээс ч саналаа албан ёсоор тавиагүй” гэсэн хариултыг өглөө. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө