Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болохын тулд С.Энхболдыг огцруулах акцыг өрдөж байна гэв

Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болохын тулд С.Энхболдыг огцруулах акцыг өрдөж байна гэв

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан зэрэг үндэслэлээр энэ сарын 13-ны /2022.10.13 /өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар эл асуудал нь маргаан үүсгэж, олон нийтийг талцуулаад байгаа юм.

Тэгвэл тус маргаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг оролцсон гэх мэдээлэл МАН-ын гишүүдийн дунд яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Эрүүл мэндийн одоогийн сайд С.Энхболдыг огцруулах акцыг зорилготойгоор зохион байгуулж, огцруулсан тохиолдолд Ж.Чинбүрэн сайд болохоор зүтгэж байгаа МАН-ынхан дотооддоо ярьж улмаар зарим нь шүүмжилж байна. 

Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа бөгөөд өөрөө ч хөөцөлдөлгөө сайтай байж уулзалт, хэлэлцээрийг хийж байгаа гэх.

Ж.Чинбүрэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан. Улмаар тус эмнэлгийн зүүн жигүүрт хувийн эмнэлгээ ажиллуулж өвчтөнүүдийг хохироодог гэх гомдол байдаг. Мөн тэрбээр сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг Хавдар судлалын үндэсний төвийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө