Өнөөдөр /2022.10.19/ "Төсөв-2023" олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсөв "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжсэн төсөв. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүд бүрэн дуусаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжиж эхэлнэ гэдгийг онцоллоо.
Тухайлбал, тэрбээр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 2023 онд багтаж эхэлнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станц, Амгалан дулааны эрчим хүчний хуримтлалын ажлыг эхлүүлж эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн уул уурхайн биржийг байгуулна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: