Нэрт удирдаач П.Райтер: Монголын хөгжимчид өглөө зохиосон аяыг маргааш нь бэлэн болгодог ур чадвар нь намайг гайхшируулсан /ВИДЕО/

Нэрт удирдаач П.Райтер: Монголын хөгжимчид өглөө зохиосон аяыг маргааш нь бэлэн болгодог ур чадвар нь намайг гайхшируулсан /ВИДЕО/

Энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан Төрийн Шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг толилуулна. Ингэхдээ Баян дэлхийд алдартай нөлөө бүхий Герман удирдаачтай тоглохоор болсон юм. Иймд бид энэ удаагийн “Social ID” буландаа нэрт хөгжимчин, жазз хөгжмийн удирдаач Петер Райтерыг онцлон ярилцлаа.

ВИДЕО:

 

-Сайн байна уу. Юуны түрүүнд монгол ахан дүүсийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Хүндэтгэн урьсанд баярлаж байна. Намайг Петер Райтер гэдэг. Би Германаас ирсэн. Франфуртын "Big band"-д 20 жил төгөлдөр хуурч болон хөгжмийн найруулагчаар ажилласан. Хөгжмийн удирдаач хүн байна.

-Тэр болгон улс орнуудад зочилдоггүй гэж сонсож байсан. “Баян Монгол” чуулгын урилгыг хүлээн авч ирсэн байна. Энэ талаар товч дурдвал?

-Тиймээ. Би ихэвчлэн завгүй байдаг учир урилга бүрийг хүлээн авч чаддаггүй. Харин энэ удаа ирэх болсон шалтгаануудын нэг нь намайг улсдаа хувь нэмэр оруулж гавьяа зүтгэл гаргасан хэмээн 62 насандаа урьдчилсан тэтгэвэрт гарсан. Тиймээс монголд зохион байгуулагдах энэхүү тоглолтод хамтран ажиллах боломжтой болсон.

-Монгол хөгжимчидтэй хамтарч буй тоглолтын хувьд?

-Одоогоор бид хамтран бэлтгэл хийж 21-нд тайзнаа гарахад бэлтгэж байна. Мөн сүүлийн хоёр долоо хоногт монголын хэд хэдэн газар очиж жижиг тоглолтуудыг хийсэн байгаа.

-МОНГОЛЫН ХӨГЖИМЧИД ҮНЭХЭЭР ЧАДВАРЛАГ ӨГЛӨӨ ЗОХИОСОН АЯЫГ МАРГААШ НЬ ТОГЛОХОД БЭЛЭН БОЛГОЖ БАЙГАА НЬ НАМАЙГ ГАЙХШРУУЛСАН-

-Таны хувьд дэлхийн алдарт “Big Band”-д удирдаачаар ажилладаг шүү дээ. Та Монголын хөгжимчдийг мэргэжлийн үүднээс харахад ямар байсан бэ?

-Би гайхширсан. “Баян Монгол чуулга”-ын залуус эхний өдрөөсөө эхлээд хөгжмийн талаар маш сайн ойлголттой байгаа нь мэдэгдэж байсан. Үнэхээр таатай сэтгэгдэл төрсөн. Германд хөгжимчид цагаа барих, тогтвортой байх нь хамгийн их ач холбогдолтой зүйл байсан бол энд зарим нь ирээгүй боломжгүй үед өөр өөр хөгжим бэлдэж байгаа хэд нь тоглож болох боломжит хувилбараа бэлдэхэд асуудал гардаггүй. Үр дүн ч буурдаггүй. Мөн надад эдгээр хөгжимчдийн уян хатан байгаа байдал маш их таалагдсан. Яагаад гэвэл жишээ нь өнөөдөр өглөө би сэтгэл хөөрлөөрөө нэг ая зохиогоод авч ирэхэд маргааш нөгөөдөр нь шууд үзүүлбэрийн хэмжээнд тоглох боломжтой. Үнэхээр ур чадвар өндөртэй уян хатан байдал нь сэтгэлд хүрсэн.

-Монголд ирээд нэлээд олон хонож байгаа гэж ойлголоо. Энэ хугацаанд таны сонирхлыг татаж дурсамж үлдээж буй зүйлс нь юу байв?

-Бүх зүйл амар тайван гайхалтай санагдаж байна. Тэр дундаас онцлох нэг зүйл бий. Уржигдар би морь унаж үзсэн юм. Тэр үед би “хөгжмөө больё. Морь унадаг хүн больё” гэж бодсон /инээв/ Яагаад гэвэл морь унах надад маш их таалагдсан. Сайн унадаг болмоор санагдсан шүү.

-Таны хувьд хөгжмийн ертөнцөд 20 жил болохдоо гаргасан хамгийн том ажилт тань юу байсан бэ?

-Миний хувийн ажилтнуудын хамгийн том нь манай гэр бүлийн бүх хүн хөгжимтэй холбогдсон явдал гэж боддог. Миний хүү гэхэд одоогоор “Big Band”-ийн бүх хөгжмийг тоглож чаддаг. Энэ бол миний хамгийн том гавьяа, амжилтын нэг гэж үздэг.

-ӨӨРСДИЙН УУГУУЛ НУТГИЙН ЧИМЭЭГ ХӨГЖИМДӨӨ ШИНГЭЭЖ БУСДАД ГАРГАЖ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН САЙХАН ХӨГЖИМ БОЛ БАЙГАЛИЙН ШУМ-

-Филармонийн хөгжимчид болон хөгжимд хайртай залуус маань таны ярилцлагыг уншаад таныг хэрхэн амжилтад хүрснийг сонирхож байгаа байх. Тэдэнд зориулж өөрийн амьдралын туршлага дээр тулгуурласан зөвлөгөө өгөөч?

-Надад хүн болгонд зөвлөх дуртай нэг үг байдаг. Тэр нь “Та бүхний нутагт байгальд байгаа тэр чимээг сонс. Өөрсдийн уугуул нутгийн чимээг хөгжимдөө шингээж бусдад гаргаж харуул. Хамгийн сайхан хөгжим бол байгалийн шум” гэж би боддог. Мэдээж бас хөгжимчин хүний хувьд хүний сэтгэлд харагдахаар байгалийн чимээг чамин болгон буулгах нь хамгийн сайхан ая. Сайн авьяас гэж хэлмээр байна.

-Хөгжмөөс авдаг хамгийн гоё мэдрэмж?

-Би нэлээд олон удаа өөрийгөө газраас  5 см хөөрсөн байгаа мэдрэмж авч байсан. Учир нь миний зохиож найруулсан хөгжим толгойд минь сонсогдож байсан шигээ гадаа гарахад ч байгалиас сонсогдож бүх аяс нийлж цогцоороо бүрдсэн юм шиг төгс мэдрэмжийг өгдөг. Тэр л миний хөгжмөөс мэдэрдэг хамгийн сайхан зүйл.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

-Та бүхэнд бас талархлаа.