Жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр Сүхбаатарын талбайд худалдаалж эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр Сүхбаатарын талбайд худалдаалж эхэллээ

Жил бүр зохион байгуулдаг нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.10.20/ эхэллээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан доор дөрөв хоногийн турш зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг "Гараас-гарт" үйлдвэрийн үнээр худалдаалах аж.

Монгол Улсын хэмжээнд 63,000 ААН-д 906,000 иргэд ЖДҮҮ-ний салбарт ажилладаг. Үүний 70% нь, Нийслэл УБ хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ нь эдгээр ААН, иргэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ төрийн үйлчилгээг хүргэх ажиллах хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байна.