ДБЭТ-ын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сан бүхий балетын анхдугаар тэмцээн болно

ДБЭТ-ын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сан бүхий балетын анхдугаар тэмцээн болно

Дуурь бүжгийн эрдмийн театрын нэрэмжит балетын анхдугаар тэмцээн болно.

Тэмцээний шалгаруулалт арваннэгдүгээр сарын 15-19 өдрүүдэд болох юм. Анхдугаар тэмцээний шагналын сан 50 сая төгрөг бөгөөд балетаар хичээллэж буй 6-25 насныхан оролцох боломжтой. Тэмцээн

  • Сонгодог балетын гоцлол төрөл,
  • Сонгодог балетын багийн төрөл,
  • Орчин үеийн бүжгийн гоцлол төрлөөр явагдана.

Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүнийг нууцалж буй бөгөөд арваннэгдүгээр сард шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлах аж. Бүх шатны буюу 1, 2, 3-р шатны нийлбэр дүнгээр шалгаруулаот явагдах юм.