Хятадын нууц цагдаагийн хэлтэс Монголын Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэжээ

Хятадын нууц цагдаагийн хэлтэс Монголын Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэжээ

Хятад /БНХАУ/-ын нууц 54 цагдаагийн хэлтэс хилийн чандад, гадаадын улс оронд үйл ажиллагаа явуулдаг талаар Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд дурджээ. Энэ талаар Newsweek.com сайт мэдээлсэн байна. 

Тус мэдээлэлд, “Хятадын нууц 54 цагдаагийн хэлтэс гадаад орнуудад ажилладаг. Энэ хэлтсүүд нь цагаачдыг нутагт нь буцаах, тэрс үзэлтнүүдийг шүүхэд шилжүүлэх зорилготой. 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сарын хооронд Хятадын эрх баригчид ийм аргаар 230 мянга сэжигтнийг баривчилсан үүний дийлэнх нь Зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн” гэжээ. Мөн Хятадын хилийн чанад дахь цагдаагийн газрын дийлэнх хэлтэс нь Европт, түүний дотор Испанид ес, Мадридад гурав, Барселонд гурав, Валенсид хоёр, Сантьяго де Компостела хотод нэг байна. Харин Азийн орнуудаас Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг” гэжээ.

Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү.