Монголбанк өнөөдөр 32 сая ам.долларыг зах зээлд нийлүүлжээ

Монголбанк өнөөдөр 32 сая ам.долларыг зах зээлд нийлүүлжээ

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр /2022.10.25/ спот арилжааны цахим талбарт нийт 32 сая ам.долларыг нийлүүлжээ. Энэ удаа арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна. 

Төв банк өнгөрсөн 7 хоногт нийт 66 сая ам.долларыг гадаад валютын дуудлага худалдаагаар мөн нийлүүлжээ. Тодруулбал, энэ сарын 18 /2022.10.18/-нд 38 сая ам.долларыг, 20-нд 28 сая ам.долларыг цахим талбарт тус тус нэг ханшаар нийлүүлжээ. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө