"Эрдэнэс Тавантолгой" ХК $500 сая, "Эрдэнэт үйлдвэр" $300 сая, "Дарханы төмөрлөг" $15 саяаас багагүй орлогыг төвлөрүүл гэж ЗГ-аас ҮҮРЭГДЖЭЭ

"Эрдэнэс Тавантолгой" ХК $500 сая, "Эрдэнэт үйлдвэр" $300 сая, "Дарханы төмөрлөг" $15 саяаас багагүй орлогыг төвлөрүүл гэж ЗГ-аас ҮҮРЭГДЖЭЭ

Өчигдөр /2022.10.26/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү дэглэмээ энэ сарын 05 /2022.10.05/-ны өдрийн Засгийн газрын 362 дугаар тоот тогтоолд үндэслэн гаргасан байгаа юм. 

Засгийн газрын 362 дугаар тогтоолыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин тус тогтоолын 3 дугаар заалтад, “2022 оны 4 дүгээр улиралд багтаан "Эрдэнэс Тавантолгой" ХК 500.0 сая ам.доллар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 300.0 сая ам.доллар, "Монголросцветмет" ТӨҮГ 20.0 сая ам.доллар, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨҮГ 15.0 сая ам.доллароос багагүй орлогыг тус тус төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан), "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Д.Батбаатар), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон), "Монголросцветмет" ХХК (Б.Мөнхбат), "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК (А.Ариунболд)-нд тус тус үүрэг болгосугай" гэжээ.

Мөн тогтоолын 4 дугаар заалтад “Оюутолгой" ХХК, "Энержи Ресурс" ХХК, "Монголын алт" ХХК, "МоЭнко" ХХК зэрэг ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын экспортын үйл ажиллагаатай холбоотой гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай” гэжээ.

Товчхондоо, Монголбанкны валютын нөөц 3-4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч, багассан гэдгийг албаныхан мэдэгдэж буй. Иймд Засгийн газрын 362 дугаар тогтоол нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гарсан байна. Энэ утгаараа манай улсын нүүрсний гол экспортын орлогыг бүрдүүлдэг "Эрдэнэс тавантолгой" ХК-нд онцгой дэглэм тогтоосон бололтой.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө