ВИДЕО: Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний ХОЁР ЭГНЭЭ замыг өнөөдөр бүрэн нээлээ

ВИДЕО: Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний ХОЁР ЭГНЭЭ замыг өнөөдөр бүрэн нээлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн эхний ээлжийн хоёр эгнээ автозамын болох 204.11 км замыг өнөөдөр /2022.10.30/ бүрэн нээж байна. Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлд хатуу хучилттай замаар зургаан жилийн дараа зорчих нөхцөл бүрдэж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт ажил магадгүй авлига, албан тушаалын гэмт хэргээс болж удааширсан байж болзошгүй байдаг.

Харин тус замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгч байсан юм. Иймд өнөөдөр /2022.10.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцтай очиж танилцах байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж цуцалсан гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ автозам бүрэн ашиглалтад орох юм.

Дүрс бичлэгийн эх сурвалж: twitter.com/Batka_




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө