ШУУРХАЙ: "ОУВС-ийн хөтөлбөрт Монгол Улс 2023 онд хамрагд" гэсэн захидал иржээ

ШУУРХАЙ: "ОУВС-ийн хөтөлбөрт Монгол Улс 2023 онд хамрагд" гэсэн захидал иржээ

Манай улсын эдийн засаг ирэх жил /2023 он/-д хүндэрнэ, цаашлаад Монгол Улс дампуурлаа зарлаж магадгүй талаар олон улсын зарим байгууллагууд мэдээлж буй.

Тэгвэл саяхан Олон Улсын Валютын сан /ОУВС/-гаас “тус сангийн хөтөлбөрт ирэх жил /2023 он/-д хамрагд” гэсэн албан тоот ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, албан бичигт “хөтөлбөрт хамрагдаж, эдийн засгийн нөхцөл байдалдаа анхаарахгүй бол Монгол Улс дампуурахад ойрхон байна” гэсэн байж болзошгүй юм. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрт улс орон хамрагдсан тохиолдолд санхүүгийн хувьд сахилга баттай болж, шаардлагагүй төсөв, бүтээн байгуулалтын ажлууд нь зогсдог талтай.