Ашигт малтмалын олборлолт, борлуулалтыг оны эхнээс цахимаар бүртгэнэ

Ашигт малтмалын олборлолт, борлуулалтыг оны эхнээс цахимаар бүртгэнэ

Засгийн газраас валютын улсын нөөцийг бодитоор нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын борлуулалтыг ил тод болгож, эрдэс баялгийг олон улсын үнээр худалдах боломж бүрдүүлэх, олборлолтоос боловсруулах бүх үе шатанд төлбөрийн баримтыг зөвхөн цахимаар бүртгэх тогтоол гаргасан.

Улмаар цаашид ашигт малтмалыг нээлттэй, дуудлага худалдаагаар борлуулах Уул уурхайн биржийн тогтолцоог 2023 оны эхний улиралд багтаан нэвтрүүлэх аж. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж буй хөрс хуулалт, олборлолт, тээврийн бүх үйл ажиллагааны төлбөрийг төгрөгөөр хийж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр гүйцэтгэх хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв.

Энэхүү ажлын хүрээнд уул уурхайн салбарт ашигт малтмал олборлохоос боловсруулж тээвэрлэн, хадгалах, борлуулах хүртэл бүх үе шатанд цахим систем нэвтрүүлж, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн сүлжээнд оруулах юм.

Тодруулбал, олборлолтоос боловсруулах бүх үе шатанд төлбөрийн баримтыг зөвхөн цахимаар бүртгэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гарган, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэснээр богино, дунд хугацаанд валютын улсын нөөцийг бодитоор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.




Өнөөдөр бич өдөр

32 минутын өмнө