М.Чинбат: Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 гаруй албан тушаалтанд хэрэг бүртгэлийн ажил явуулж байна

М.Чинбат: Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 гаруй албан тушаалтанд хэрэг бүртгэлийн ажил явуулж байна

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Энэ үеэр Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авсан юм. 

Харин Ерөнхий прокурорын орлогч М.ЧИНБАТ: -АТГ-аас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж 2012-2021 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж 50 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлийн шатанд явуулсан шалгалтын ажиллагааны үр дүнд хоёр мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүлээн авч, нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлийн давуутай байдлаа ашигласан 80 гаруй албан тушаалтан, удирдлагад холбогдох хэрэг, зээл аваад, зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажил явуулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон асуудлыг шалгаад, 778 тэрбум төгрөгийн зээл төлүүлсэн нь Сайдын мэдээллээс харагдлаа. Энэ нь мөрдөх байгууллага, прокурорын байгууллагын мэдээлэл. 14 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлж барагдуулсан.