ШУУРХАЙ: Найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоон, мөрдөн шалгахаар боллоо

ШУУРХАЙ: Найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоон, мөрдөн шалгахаар боллоо

Найруулагч Б.Баатарын Цагдаа, Тагнуул, АТГ-т шалгагдаж байсан хэргүүдэд прокуророос харьяалал тогтоон, Тагнуулын Ерөнхий газарт нэгтгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоон, мөрдөн шалгахаар болжээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүх өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.