"Изинис эйрвэйз" компани A330-200 онгоцтой болж, Лондон, Истанбул, Сөүл зэрэг хот руу нислэг үйлдэхээр болжээ

"Изинис эйрвэйз" компани A330-200 онгоцтой болж, Лондон, Истанбул, Сөүл зэрэг хот руу нислэг үйлдэхээр болжээ

"Изинис эйрвэйз" компани нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай Airbus А330-220 онгоцтой болжээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Үндэсний агаарын тээврийн түүхэнд өнөөдөр нэгэн онцгой хуудас нэмж, AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зөөлөн буулаа. Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын A330-200 агаарын хөлөг нь ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой “ган жигүүртэн” юм. AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 199 м3, даац нь 62.8 тонн зэрэг онцлох хүчин чадалтай юм.

Изинис Эйрвэйз компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна.

Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргана. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм. AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ” гэжээ.