ФОТО: Цалин нэмэхийг шаардаж МҮЭХ-ноос жагсаал хийлээ

ФОТО: Цалин нэмэхийг шаардаж МҮЭХ-ноос жагсаал хийлээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос цалин хөлс нэмэхийг шаардан Төрийн ордны гадна жагсав. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат "Эдгээр өдрүүдэд 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үнийн өсөлт хэд дахин нэмэгдсэн.

Тиймээс цалин хөлс нэмэх шаардлагатай байна. Энэ талаар Засгийн газар, УИХ-д хэд хэдэн удаа саналаа хүргэж байсан. Гэвч эл саналыг төсөвт тусгаагүй. Өнөөдөр хүний нөөцийн дутагдалд ороод байна. Хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах боломжгүй болж, гаднын улсыг зорьж байна. Тиймээс цалин хөлсийг инфляцын төвшингээс доошгүй дорвитой нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авахаар дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан зөвшөөрсөнгүй. Тиймээс Төв талбай руу орж чадахгүй байрныхаа гадна жагсаж байна" гэлээ.