Өмнө нь баталсан "зогсоолын төлбөр нэмэх" НИТХ-ын тогтоолын төсөл ХЗДХЯ дээр унаж, иргэдээс дахин санал авч эхэлжээ

Өмнө нь баталсан "зогсоолын төлбөр нэмэх" НИТХ-ын тогтоолын төсөл ХЗДХЯ дээр унаж, иргэдээс дахин санал авч эхэлжээ

Нийслэлийн ИТХ-ын долдугаар сарын нэгний өдрийн ээлжит бус хуралдаанаар "Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл"-ийг баталсан.

Ингэхдээ нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикл, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоосон байдаг. Мөн Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтсон талаар НИТХ-аас албан ёсоор мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл өнөөдөр /2022.11.08/ Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас "Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна" гэх мэдээллийг олон нийтэд түгээв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Долдугаар сард баталсан тогтоолын төсөлд яагаад өнөөдөр дахин санал авч байгааг тус газраас тодруулахад "НИТХ-аас баталсан тогтоолыг Хууль зүйн яам засварлах чиглэл өгсөн. Тиймээс иргэдээс дахиад санал авч байгаа юм. Ер нь хуулиараа бүгдийг нь эхнээс нь хийгээд, процесс нь эхэлдэг юм" гэлээ.  Өөрөөр хэлбэл, Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох НИТХ-ын тогтоол Хууль зүйн яам дээр унаж, дахин иргэдээс санал авахаар болсон байна.