ФОТО: Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоохыг шаардаж Б.Пүрэвдорж гишүүн жагсаал зохион байгууллаа

ФОТО: Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоохыг шаардаж Б.Пүрэвдорж гишүүн жагсаал зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэж, тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг батлуулахаар өнөөдөр /2022.11.08/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр хэлэхдээ, “Өнөөдрийн жагсаалын зорилго нь төр засаг руугаа дайрах гэсэн хэрэг биш. Гол нь хуулиа батлуулж авахад чиглэгдэж буй. УИХ-аас өнгөрөгч хоёрдугаар сард ээлжит бус чуулганыг хуралдуулж, тэтгэврийг нэмсэн боловч өнөөдөр инфляцид идэгдээд өмнө авч байсан 350 мянган төгрөгтэй тэнцүү болчихлоо. Тиймээс цаашид ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах ёстой” гэсэн юм.