Зүүн Азийн залуучуудын наадмын бэлэгдэл болох “Хаки”, “Инга” гэж нэрийдсэн маскот, медалийг 58 сая төгрөгөөр БҮТЭЭЖЭЭ

Зүүн Азийн залуучуудын наадмын бэлэгдэл болох “Хаки”, “Инга” гэж нэрийдсэн маскот, медалийг 58 сая төгрөгөөр БҮТЭЭЖЭЭ

Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сар /2023.08/-д зохион байгуулахаар болсон билээ. Тус наадмын бэлгэдлээр хангарди, галбингаа шувууг сонгосон байдаг.

Учир нь Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу. Харин Галбингаа нь үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг домгийн галт шувуу учир ийнхүү бэлэгдэж сонгосон гэдгийг зохион байгуулагчид тодотгосон.

Тэгвэл энэхүү бэлэгдэл амьтан маскот, медалийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр буюу 58 сая төгрөгөөр хийлгэжээ.

Тодруулбал, Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос "Бэлэгдэл амьтан маскот, медаль хийх" тендер зарлаж, тус тендерт Э.Түвшинтөр хамгийн сайн үнэлэгдэн уг ажлыг хийсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Харин наадмын бэлгэдэл дүрүүдийг хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн аж. 

Ташрамд өгүүлэхэд, наадмын бэлэгдэл маскотын нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцож хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг нэрийн хэсгээс нь авч “Инга” гэж нэрийджээ. Зүүн Азийн залуучуудын II наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө