С.Одонтуяа: МАН хүний эрхийг дээдэлнэ гэдэг ч 2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 240 орчим иргэнийг шийтгэсэн

С.Одонтуяа: МАН хүний эрхийг дээдэлнэ гэдэг ч 2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 240 орчим иргэнийг шийтгэсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудлыг хэлэлцсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг дээдэлнэ гэж заасан байдаг хэдий ч өнгөрсөн онд үзэл бодлоо илэрхийлсний төлөө МАН 240 орчим иргэнийг 40 хуулийн зүйл заалтаар шийтгэсэн.

Иргэн Э.Одбаяр нарын шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Иргэн Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан тохиолдол бий. Монгол Улсад яагаад хүний эрх зөрчигдөж байна вэ. Шүүхийн шийдвэрүүд хоорондоо маш их зөрчилтэй байна. Иймд хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг баривчилсан явдлыг таслан зогсоохын тулд бид ажлын хэсэг гаргаж ажиллана" гэв.